Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 17,1 – 20,4 градус,бусад нутгаар 12,7 – 16,9 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,7 – 5,4 градус хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 9,0 - 11,0 градус, бусад сумдын нутгаар 2,0 – 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Батцэнгэл,, Чулуут, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 27,0 -32,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 - 26,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цэцэрлэг, Хайрхан, Жаргалант, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл сумдын нутгаар 9,0 - 14,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 -18,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Чулуут, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган Цахир сумдын нутгаар 1,0 – 6,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө ӨндөрУлаан, Өгийнуур, Булган,, Цахир сумдын нутгаар 27,0 - 33,0 градус , бусад сумдын нутгаар 21,0 - 26,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 1 - 4 удаа цас орсон байлаа. Хамгийн их нь Өлзийт суманд 9,6 мм. хамгийн бага нь Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,0 мм, тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Өлзийт сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 4 - 14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Цэцэрлэг сумын нутгаар секундэт 14 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Булган сумдын нутгаар 1- 2 өдөр ажиглагдсан, бусад сумдын нутгаар ажиглагдаагүй, байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байлаа. Цасны дундаж зузаан, нягтыг дараахь зургаар гаргалаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх , малд нэмэгдэл тэжээл өгөх, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Эрдэнэбулган, Хашаат сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа